Skip to content
Харилцагчид
Худалдаа Хөгжлийн Банк
z1
Худалдаа Хөгжлийн Банк
Гүйцэтгэх захирал
Рандолф Коппа
Худалдаа Хөгжлийн Банк нь ХүманФортис компанитай олон жил хамтран ажиллаж, янз бүрийн сургалт, семинар болон ажилтнуудыг сонгон шалгаруулах зэрэг үйл ажиллагааг явуулж ирсэн. ХүманФортис компани нь Худалдаа Хөгжлийн Банкны хэрэгцээг хангахын тулд маш идэвхитэй, сэтгэлээсээ ажиллаж, бидний хэрэгцээнд шаардлагатай зөв, өвөрмөц шийдлүүдийг гаргаж чаддаг юм.
 
НҮБ-ын Хүн Амын Сан
z2
Делиа Барселона
Суурин төлөөлөгч
НҮБ-ын Хүн Амын Сан

Монгол дахь Хүн Амын Сантай ХүманФортис компани нь 2004 оноос эхлэн хамтарч ажиллаж хувь нэмрээ оруулж байгаа бөгөөд тус онд Хүн Амын Сангийн жилийн семинар, коммуникаци ба багийн ажиллагаа нэртэй семинаруудыг мэргэжлийн өндөр түвшинд явуулсан. Мөн 2005 онд манай байгууллагын бүрэн ажлын байрын аудит хийж, Хүн Амын Сангийн үйл ажиллагааг нилээн үр ашигтай болгоход тусласан. ХүманФортис компани нь эдгээр үйл ажиллагааг бидний санаанд бүрэн хүртэл мэргэжлийн өндөр түвшинд явуулж чадсан. Би энэ удаа ХүманФортис компани байгуулагдсаны 7 жилийн ойг тохиолдуулан компанийн нийт ажилтнуудад баярын мэнд хүргэж цаашдын ирээдүйд нь амжилт хүсэн ерөөе.

 
М-Си-Эс Электроникс ХХК
z3
Н.Баттулга
Дэд захирал
М-Си-Эс Электроникс ХХК

М-Си-Эс Электроникс ХХК нь 2004 оноос хойш тус байгууллагатай байнгын хамтын ажиллагаатай ажиллаж байгаа бөгөөд гэрээний хүрээнд хийгдсэн ажлуудын үр дүн компанийн үйл ажиллагаанд мэдрэгдэхүйц ахиц дэвшил авчирч байна. 2005 оноос М-Си-Эс Электроникс компани нь бизнесийн стратегийнхаа цөмийг “Хэрэглэгч” гэж тодорхойлсон бөгөөд энэхүү стратегийн хүрээнд олон арга хэмжээ, ажлууд хийгдэж байгаагийн нэг нь компанийн нүүр царай болсон, тэдгээртэй шууд харилцан ажилладаг борлуулалтын болон инженер техникийн ажилчдын харилцааны арга техник, үйлчилгээний стандартыг боловсруулах ажил байсан юм. Энэхүү стандартыг боловсруулахад ХүманФортис компанийн хамт олон маш идэвхи зүтгэлтэй, мэргэжлийн түвшинд ажилласан бөгөөд төлөвлөсөн ажлуудыг цаг хугацаанд нь өндөр зохион байгуулалттай хийж гүйцэтгэж байсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Мөн манай компани дээр хийгдсэн сургалтын онцлог нь дээр дурьдагдсан ажилчдын ажлын шууд үнэлгээнд хэрэглэгчидтэй харилцах стандартын үнэлгээг холбож өгснөөр тус компаниас авсан цуврал сургалт, хяналтын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлж байлаа. Цаашид сургалтынхаа агуулгыг улам баяжуулах, монголын хэрэглэгчдийн зан төлөвийг нарийвчлан судлах, улмаар барууны сургалтын агуулгыг өөрийн орны нөхцөлтэй уялдуулан хөгжүүлэх тал дээрээ түлхүү анхааран ажиллана гэдэгт итгэж байна. Аливаа үйлчилгээний байгууллагын урт хугацааны бизнесийн давуу тал, үнэ цэнийг бий болгогч нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг ямагт өндөр байлгах бөгөөд энэхүү зорилтыг хангахад ХүманФортис компанийн үйл ажиллагаа чиглэж байдагт талархаж байдаг бөгөөд цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсэн ерөөе!

 
Скайтел ХХК
z4
Р.Ганболд
Ерөнхий захирал
Скайтел ХХК
2007 онд Скайтел компани менежмент болон маркетингийн тал дээр шинэчлэлтүүд мөн технологийн хувьд томоохон өргөтгөл хийсэн билээ. Үүний нэг зорилго нь үйлчилгээний чанарыг дээшлүүлж, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг хамгийн өндөр түвшинд хүргэхэд оршиж байсан. ХүманФортис компаний зүгээс энэхүү зорилтыг биелүүлэхэд чухал хувь нэмрийг оруулж, “Үйлчлүүлэгчийн Мэдрэмжийн Менежментийг” бүрэн утгаар нь хэрэгжүүлэхэд хамтран ажилласан юм. Энэхүү үйл ажиллагаа нь зөвхөн сургалт семинараар хязгаарлагдаагүй үйлчилгээний танхимын зохион байгуулалт, Queue Management System, гүйцэтгэлийн үнэлгээтэй холбох зэрэг иж бүрэн байдлаар явагдсан нь сайн үр дүнтэй болсон.
Бид цаашид бизнес, сургалт, хүний нөөцийн олон чиглэлээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
 

Харилцагчид