| Захирлын мэндчилгээ |
![]() ХүманФортис ХХК Гүйцэтгэх захирал Ж.Сэлэнгэ Манай компани нь 2001оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Монголын эдийн засгийн хөгжлийн хурд, бизнесийн ертөнцийн амьдрал дахь эрчимтэй өөрчлөлтүүдийг харж, энэ салбар нь үнэхээр сонирхол татам, хүч сорьсон ажлуудаар дүүрэн санагдаж, бизнесийн үйл ажиллагааг явуулж байгаа компани, байгууллагуудад хэрэгцээтэй байгаа тэр л зүйлсийг өгч үйлчилгээ үзүүлэх санаа төрсөн. Тухайн үед шинэлэг, содон, мэргэжлийн өндөр түвшний барууны орнуудын материалыг ашиглан бизнесийн сургалт, семинараар үйл ажиллагаагаа эхэлж байлаа. Түүнээс хойш сургалтын материалыг улам баяжуулж, хүний нөөц, зөвлөгөө судалгааны чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлж, харилцагчдын тоогоо нэмэгдүүлсээр байна. Манай компани нь “Худалдаа Хөгжлийн Банк”-тай хамтран хэрэгжүүлсэн “Хүний Нөөцийн Төсөл” нь 2004 онд Ази Номхон Далайн Санхүүгийн Хөгжлийн Байгууллагын оны шилдэг төслөөр шалгарсан. Монголын бизнесийн ертөнцийг бүрдүүлж байгаа хүмүүсийн сурах эрмэлзлэл, хурд, уян хатан байдал нь хамтран ажиллахад үнэхээр таатай байдаг. Улс эх орны энэхүү хөгжлийн түүхэн сонирхолтой үед Монгол улсын хөгжлийн төлөө бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаагаа үнэхээр нэр төрийн хэрэг хэмээн үзэж байна. Эрхэм харилцагч танд хүний нөөцийн үйл ажиллагаагаа чанарын шинэ түвшинд гаргах шаардлага байгаа бол, ажилтнуудынхаа үйлчлүүлэгчтэйгээ харилцах харилцааны чадварыг дээшлүүлэх, эсвэл маркетингийн судалгаа хийх шаардлагатай байгаа бол бидэнд сэтгэлээрээ итгэн хандаж болно. Манай чадварлаг хамт олны онцлог нь үйлчлүүлэгчийнхээ асуудлын ШИЙДЛИЙГ олж өгөх гэдэг зарчмыг баримтлан ажилладаг. ![]() |