Skip to content
ХҮНИЙ НӨӨЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, КАРЬЕР ЗӨВЛӨГӨӨ


1.1 Карьер зуучлал / Recruitment and Selection, Executive Search

(Ажил хүсэгч байгууллага хоёрыг холбох үйлчилгээ)

Монгол улсад ажиллаж байгаа пүүс, компани, бизнесийн нэгжүүдийн үйл ажиллагааг амжилттай явуулахад нь туслахад манай үйл ажиллагааны гол зорилго оршино. Нэг талаас байгууллага нэгжүүд чадварлаг хүний нөөцөөр дутагдаж байхад нөгөө талаас мэргэшсэн боловсон хүчин өөрт тохирсон ажлын байрыг хайж байдаг бөгөөд бид энэ бүхнийг хооронд нь холбох үйл ажиллагааг явуулдаг.

Голдуу дунд буюу түүнээс дээш шатны албан тушаалын боловсон хүчнийг байгууллагын эрэлт шаардлагад нийцүүлэн олж өгдөг.

Дараах мэргэжлээр ажилтнуудыг олж өгөх боломжтой. Үүнд: Хүний нөөцийн ажилтан, маркетингийн болон борлуулалтын ажилтнууд (менежер, албаны дарга), хуулийн зөвлөх, санхүүгийн ажилтнууд зэрэг бүх салбар, чиглэлээр ажилтнуудыг зуучилж байна.

Мөн бид Америк, Европын хэд хэдэн их дээд сургуультай холбоотой ажиллаж, гадаадад сурч буй Монгол оюутнуудыг төгссөнийх нь дараа эх оронд нь ажиллуулах тал дээр анхаарч, эрчимтэй ажиллаж байна.
Их сургуулиа төгссөнөөс хойш нилээд хэдэн байгууллагад ажиллаж байсан боловч саяхныг хүртэл өөрийн санаанд нийцсэн ажил олж чадаагүй байлаа. Нэгэн найзаасаа ХүманФортис компанийн талаар сонсоод тус байгууллагад хандсан. Тэд ажил хайгч, ажил олгогч хоёрын тохирох цэгийг олж чаддаг, аль аль талыг сэтгэл хангалуун байлгаж чаддаг хамт олон юм. Би энэ хамт олны хүчээр өөрийн хүссэн ажилд ороод ажиллаж байна.
Сандвик Монголиа ХХК Худалдааны төлөөлөгч: Д.Амармэнд  

 

1.2 Хүний нөөцийн зөвлөгөө / Human Resource Consulting
 

Байгууллага болон хувь хүмүүст:
Дараах чиглэлээр зөвлөгөө авах боломжтой.
Байгууллага, аж ахуйн нэгж:
(Хүний нөөцийн албыг шинээр бий болгох, бэхжүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх)
  • Ажлын шинжилгээ / Job Audit
  • Ажилтан сонгон шалгаруулалт/ Recruitment and Selection
  • Карьерын хөгжил / Career Development
  • Ажилтнуудын сургалт хөгжлийн асуудал / Employee Development Attraction and Retention
  • Гүйцэтгэлийн үнэлгээний удирдлага / Appraisal System
  • Цалин хөлс, шагнал урамшуулал / Salary, Benefits

Хувь хүмүүст:

Дунд сургууль төгсөөд ямар мэргэжил сонгохоо мэдэхгүй байгаа, их дээд сургууль дүүргээд ямар чиглэлээр, ямар байгууллагад ажиллахаа сонгоогүй байгаа хүмүүст туслах үйл ажиллагааг явуулдаг. Мөн одоо ажиллаж байгаа хэдий ч цаашид ажлын нөхцлөө сайжруулж, карьераа өсгөх сонирхолтой байгаа хувь хүмүүсийг сайн менежменттэй дотоодын болон гадаадын байгууллагуудтай холбож өгнө.

 

Харилцагчид