Skip to content
СУРГАЛТ, СЕМИНАР

Манай компани ажиглалт, судалгаа явуулсны үндсэн дээр бизнесийн байгууллагууд менежмент, байгууллагын дотоод коммуникаци болон харилцагчийн үйлчилгээн дээрээ алдаж, түүнээс шалтгаалан нэр хүнд, ашиг орлого, зах зээлд эзлэх байр сууриа алдах нь түгээмэл байгааг тодруулсан. Иймээс бид эдгээр асуудлыг оновчтой шийдвэрлэхэд туслах зорилгоор бизнесийн сургалт семинаруудыг байгууллага бүрийн онцлогт тохируулан боловсруулж амжилттай хэрэгжүүлсээр ирсэн.

Сургалт, семинарын зорилго / Objectives
Бидний гол зорилго нь “АСУУДЛЫГ ОНОШИЛЖ, ШИЙДЛИЙГ ОЛДОГ”-т оршино. Өөрөөр хэлбэл байгууллагуудад байгаа асуудлуудыг судалгааны аргуудын тусламжтайгаар илрүүлж, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцон байгууллагын ажилтан бүрт оновчтой шийдлийг танилцуулж, хэвшүүлэх, дадал болгоход анхаарал хандуулдаг.

Сургалт, семинарын онцлог / Methods
Сургалтаа “FEELINGS” аргаар явуулдаг бөгөөд ажилтнуудын сэтгэл зүйн хандлагыг дотроос нь өөрчилдгөөрөө онцлог юм. Байгууллагын ажилтнууд өөрсдийн гаргаж буй алдаа дутагдалтайгаа хэдийн эвлэрч, өөрчлөлт шинэчлэлт хийх сонирхол төдийлөн байдаггүй. Иймд ажилтнуудын хандлагад өөрчлөлт оруулах сургалтыг хөндлөнгийн зүгээс зохион байгуулах нь үр дүнтэй байдаг.

  • Сургалт семинарын эхлэл: Сургалт семинарын өмнө байгууллагууд дээр зураг авалт хийх, ажилтнууд болон удирдлагуудтай ярилцлага зохион байгуулах, ажилтнуудаас санал асуулга авах зэргээр байгууллагад тулгараад байгаа асуудлуудыг илрүүлэн гаргаж ирдгээрээ онцлог юм.
  • Сургалт, семинарын явц: Сургалтыг зохион байгуулахдаа гаргасан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцож онолын ойлголтуудыг өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэгддэг дасгалын шинэлэг өвөрмөц аргуудтай хослуулан өөрийн орны нөхцөл байдал, тухайн байгууллагын бизнесийн онцлогт тохируулан бэлтгэн явуулдаг.
  • Сургалт, семинарын төгсгөл: Сургалт семинар нь дасгал дадлагын ажлуудыг өргөн хамруулсан, дадал чадвар олгоход чиглэгдсэн байдаг тул сурсан зүйлийг ажлын байрны нөхцөлд хэвшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг. Энэхүү ажлын байрны хэвшүүлэлт хийгдсэний дараа мэргэшсэн сургагч багш нар хяналт тавьж, зөвлөгөө өгдөг ба эцэст нь сургалт, семинарынхаа үр дүнг дүгнэж байгууллагад танилцуулдаг.


  • Сургалт, семинарыг хэн заах вэ? Trainers

Дотоод болон гадаад орнуудад мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн монгол, гадаад багш нар сургалтыг удирдан явуулна.

ХүманФортис консалтинг нь хүний нөөцийн удирдлагын чиглэлээр зөвлөх үйлчилгээ явуулдаг болохоор байгууллага болон ажилтнуудаа амжилттай хөгжүүлэхийг зорилго болгосон удирдагч бүрийн анхаарлын төвд байдаг гэдэгт итгэлтэй байдаг.
ХүманФортис консалтинг нь аливаа асуудалд хариуцлагатай ханддаг, найдвартай түншлэгч бөгөөд зохион байгуулсан сургалтынхаа үр дүнг эргэж хянадаг байдлаараа зөвлөх үйлчилгээ үзүүлдэг бусад компаниудаас давуу талтай. Хэрэглэгчтэй ил тод нээлттэй харилцаатай.
Бид байгууллагынхаа бүх шатны менежерүүдийн илтгэх ур чадварыг дээшлүүлэх сургалтыг хамтран зохион байгуулсан. Хүмүүсийг идэвхижүүлэх, өөртөө итгэлтэй болох, нэг зорилгын төлөө нэгдэх үзэл, бодлыг төлөвшүүлэхэд хэрэглэдэг олон арга барилд удирдлагыг сургаж чаддаг. Иймээс бид ХүманФортис консалтинг компанитай хамтран ажиллах сонирхолтой байдаг. Эрч хүчтэй, байнга шинийг эрэлхийлэгч та бүхний ажил үйлс өөдрөг байх болтугай!
Багануур ХК Захиргаа Хүний Нөөцийн Хэлтсийн Дарга: Б.Хэрлэнчимэг

 

СУРГАЛТ СЕМИНАРЫН ХӨТӨЛБӨРИЙН БҮРДЭЛ

1. Коммуникацийн сургалт / Communication

  • Өөртөө итгэлтэй коммуникаци /Assertive Communication/
  • Харилцааны ур чадвар (Interpersonal Communication Skills) /албан харилцаа, бие яриа, утсаар харилцах харилцаа, байгууллагын дотоод коммуникаци/
  • Баг (хамт олон) бүрдэлт, дотоод коммуникаци, дотоод үйлчлүүлэгч (байгууллагын дотоод коммуникаци), /Teamwork, Internal Communication/
  • Багийн синержи сайжруулах семинар /Teamwork, Synergy/

2. Менежментийн сургалт / Management

  • Менежмент практикт /Management in Practice/
  • Стратегийн менежмент / Strategic Management/
  • Хүний нөөцийн менежмент /Human Resource Management/
  • Өөрчлөлтийн менежмент /Change Management/
  • Шинэчлэлтийн менежмент /Innovation Management/
  • Хувийн чанарын менежмент /Individual Quality Management/
  • Стрессийн менежмент /Stress Management/
  • Ажил хувийн амьдралын тэнцвэрийг хангах нь /Balancing Work and Personal Life/
  • Сөргөлдөөний менежмент /Conflict Resolution/
  • Багийн шийдвэр гаргалт /Team Decision Making/
  • Байгууллагын имиж /Organizational Image/
  • Байгууллагын зан төлөв /Organizational Behavior/
  • Ажлын байрны ёс зүй /Work Ethics/
  • Бүтээлч сэтгэлгээ /Creativity/
  • Асуудал шийдэлт /Problem Solving/

3. Харилцагчийн үйлчилгээний сургалт / Customer service

  • Харилцагчийн үйлчилгээ /Customer Care, Customer Service/
  • Хэцүү үйлчлүүлэгчтэй хэрхэн харилцах вэ? /Dealing With Difficult Customers/
  • Борлуулалтын техник /Sales Techiques/
  • Үйлчлүүлэгчийн Мэдрэмжийн Менежмент /Customer Experience Management/
  • Коммуникаци /Communication/

4. Хүнийг хөгжүүлэх / Personal Development

  • Цагийн менежмент /Time Management/
  • Тайлагнах чадвар /Reporting Skills/
  • Гоо зүй /Personal Image/
  • Ажилд зэрэглэл тогтоох хувийн зохион байгуулалт /Priority Setting/
  • Асуудлыг танилцуулах арга /Presentation Skills/
  • Хувь хүний хөгжил, /Personal Development, Character Building, Anger Management, Anger Res-olution/
  • Гэр бүлийн харилцаа холбоо, Эцэг эх хүүхдийн харилцаа /Family Communication, Communication With Children/ 0

 

 

Харилцагчид