Нийгэм, улс төр, байгууллага, аж ахуйн нэгжид буй болсон нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд зайлшгүй шаардлагатай мэдээллүүдийг байнга оношилж, задлан шинжилж, үр дүнг нь тайлагнах зорилгоор хийдэг.
Манай компани нь дэлхийн хэмжээний болон байгууллагын хүсэл сонирхолд нийцсэн судалгааг хийж ирлээ. Бид
-
Маркетингийн судалгаа
-
Харилцагчийн үйлчилгээний тандалтын судалгаа
-
Хүний нөөцийн судалгаа
-
Дэлхий Дахины Өрсөлдөх Чадварын Судалгаа /WEF/ гэсэн сэдвийн дагуу судалгааг хийдэг.
Судалгааны тооцоололтонд SPSS, MS Excel программуудыг ашиглан хийдэг.
Сүүлийн үед хийсэн судалгаанууд:
-
Дэлхийн Эдийн Засгийн Форумын ”Дэлхий Дахины Өрсөлдөх Чадварын Тайлан”-гийн судалгаа
-
Номин Холдинг ”Харилцагчийн үйлчилгээний судалгаа” 5 удаа
-
Анод банк ”Зээлийн газрын хүний нөөцийн судалгаа”
-
Хүний нөөцийн эрэлт хэрэгцээг тодорхойлох судалгаа”
-
Монголчуудын ажил эрхлэлтийн судалгаа
-
Монголын байгууллагуудын хүний нөөцийн менежментийн дутагдалтай талууд
-
Салбаруудын цалингийн судалгаа
-
Салбаруудын хэрэглэгчийн судалгаа
Дэлхий Дахины Өрсөлдөх Чадварын Судалгаа /Global Competitiveness Report, Executive Opinion Survey/
Дэлхийн Эдийн Засгийн Форумын Дэлхий Дахины Өрсөлдөх Чадварын тайлан нь дэлхийн улс орнуудын эдийн засгийн өрсөлдөх чадвар ба өсөлтөнд нөлөө үзүүлж буй хүчин зүйлүүдийг харьцуулсан, дэлхийн хэмжээний гол судалгаа хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн юм. Уг тайлан нь анх 1979онд хэвлэн нийтлэгдсэн бөгөөд 100 гаруй хөгжингүй ба хөгжиж буй эдийн засагтай улс орнуудын өрсөлдөх чадварт бүрэн хэмжээний үнэлгээ өгдөг.
Энэхүү судалгааг манай компани 2004 оноос хойш жил бүр амжилттай хийж ирлээ.
|